Зуучлах:
Хамтран ажиллах сонирхолтой Япон, Монгол компаниудын хооронд зуучилж, Япон Монголын бизнесийн хамтын ажиллагаанд гүүр болж өгнө.
Зөвлөгөө өгөх:
Манай компани нь хууль, санхүүгийн аудит, маркетинг, хөдөлмөрийн зуулчлал гэх мэт бүхий л салбарт харилцагч консалтант-уудтай бөгөөд чанартай сайн үйлчилгээгээр таны бизнесийн дэвшилд хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажиллах болно.
Бизнес Аялал:
Хөрөнгө оруулагч болон бизнес орчинг сонирхож буй гадаад, дотоодын иргэд аж ахуй нэгжид зориулж бизнес аялал зохион байгуулна.
Төсөл танилцуулах:
Монгол дахь Японы хөрөнгө оруулалтыг сонирхож буй аж ахуй нэгж, байгууллага ард иргэдийн төслийг веб хуудсан дээрээ байрлуулах хэлбэрээр танилцуулна.
Шинэ төсөл:
- Бид одоогоор хүлээж авсан төслүүд дээрээ ажиллаж байгаа бөгөөд шинээр төсөл хүлээж авахаа түр зогсоогоод байна.
Хүлээж авсан төслүүдийн хувь:
- Бид хүлээж авсан төслүүдээ судалж байгаа болон япон сайтан дээр тавих бэлтгэл ажилдаа явж байгаа тул түр хүлээнэ үү. Сайтанд байрлуулахдаа ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулахгүй.
Дэлхийн эдийн засаг “огцом уналт”-аас сэргэх зам руугааорж байна
Харшуургыг санагдуулсан Дэлхийн санхүүгийн хямрал уналтын үеэ өнгөрөөсөн бололтой. Нөөцийн тэнцвэржүүлэлтийг барих бодлогыг тууштай авж хэрэгжүүлсэний хүчинд үйлдвэрлэл эрэлтийн уналтаа гүйцэж ирж байгаа юм.
4-р сард болсон G20-ийн Санхүүгийн уулзалтаар улс бүр хамтран санхүү эдийн засгийн бодлогыг гаргалаа. Санхүүгийн зах зээлийн талаарх хэтэрхий гутрангуй үзэл ч багасаж эхэллээ. Эдгээрээс үндэслэн бүх зүйл урагштайгаар сайжрах зам руугаа орж байна гэсэн найдвар нэмэгдэн, үнэт цаасны үнэ ч 2 сарын сүүлээс эхлэн тогтвортой нэмэгдэж эхэлж байна.
Гэтэл нөгөө талаас, “Л үсгэн сэргэлт” гэж нэрлэгдэх энэ удаагийн сэргэлтийн үед ч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 70 хувь нь менежмэнтийн хатуу бодлогыг үргэлжлүүлэн явуулахаас өөр аргагүй байдалтай байна. Өөрөөр хэлбэл, сэргэлт шулуун биш, биржгэр замаар явна гэсэн үг.
Эдийн засгийн уналтаас үлдсэн шарх гүнзгий хэвээрээ байгаа юм. АНУ-д ажилгүйдлийн хэмжээ сайжрах төлөвтэй байгаа ч энэ удаагийн хямралаар нийт ажилгүйчүүдийн тоо 6 сая 430 мянгад хүрчихээд байгаа билээ. Орон сууцны үнэ буурсаар байгаа бөгөөд айл өрхийн хэрээс хэтэрсэн өр зээлийн хэмжээ хэвийн байдалдаа ортолоо хол байгаа юм. Үүнээс гадна санхүүгийн байгууллагуудын найдвар муутай зээлийн зохицуулалт хамгийн хэцүү үеэ давчихлаа гэж хэлэхэд ч арай эрт байгаа юм.
Европын улсуудад Америкийн найдваргүй зээлийн зохицуулалтын удаашрал сөрөг үр дагавараа үзүүлсээр байна. Жишээлбэл Германд орон нутгийн экспортынхэмжээ огцом унасанаас болж Японтой адил хэмжээний эдийн засгийн агшилтийн бодлогыгявуулах хэрэгтэй болоод байгаа юм.
Дэлхийн эдийн засгийн хэмжээнд 1 тэрбум хүн амтай өндөрхөгжилтэй улсуудын эдийн засгийн уналтыг 2.4 тэрбум хүн амтай Хятад, Энэтхэгзэрэг хөгжиж буй улсууд дээш нь татаж, нийт өсөлт 2009 онд 1.5 хувь, 2010 ондгэсэн тооцоотой байгаа юм.
|
Гол улсууд |
ДНБ (100 сая доллараар) |
Нэг хүнд ноогдох ДНБ(Ам доллар) |
Эдийн засгийн өсөлт |
Эдийн засгийн өсөлтйин таамаглал2009 он |
Эдийн засгийн өсөлтйин таамаглал2010 он |
Ажилгүйдлийн хэмжээ(2009/5) |
|
АНУ |
138,112 |
46,040 |
1.1 |
3 |
0.6 |
9.4 |
|
Япон |
43,737 |
37,670 |
0.6 |
5.2 |
0.5 |
5.2 |
|
Европын Холбоо(27) |
167,462 |
- |
4.2 |
4.3 |
0.3 |
8.9 |
|
Хятад |
32,801 |
2,360 |
6.5 |
6.5 |
7.5 |
|
|
Энэтхэг |
11,710 |
950 |
4.5 |
4.5 |
5.6 |
Японы эдийн засгийн бартаа ихтэй, хэцүүхэн сэргэлтийн зам
Японы эдийн засаг бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбар дээр бүрэн хүч чадлаараа ажиллах хэмжээ 70 хувь орчимд хүрсэнээр сэргэж эхэлсэн гэж тооцож болно. Агуулахын тогтвортой стандарт хэмжээг барих хүртэлээү йлдвэрлэл сэргэнэ гэсэн таамаг байгаа боловч түүний дараахь эрэлтийн өсөлтийн тогтвортой байдал тодорхой бус хэвээрээ байгаа юм. Гадаад зах зээлийн эрэлтийг хөгжиж буй орнуудад найдаж байгаа ч дотоодын эрэлтийн өсөлт төдийлөн найдвар төрүүлэхгүй байгаа юм.
Дотоодын компаниудын ашиг бага, тоног төхөөрөмжийн ашиглалтын хэмжээний байдлаас харахад тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтийн өсөлт нь найдваргүй байгаа юм. Түүнээс гадна ажилын байрны тохируулга хэрэгжиж эхэлсэн болон цалин, нэмэгдэл буурсантай холбогдсон хувь хүний орлогын бууралт нь улсаас гаргасан “тогтсон хэмжээний өгөгдөл”-ийн хэмжээг бага зэрэг давсанбайна. Тиймээс хувь хүний хэрэглээний хэмжээ буурахаас өөр аргагүй байгаа аж.
Засгийн газраас явуулсан 15.4 триллион иэний эдийн засгийн сэргэлтийн бодлого энэ жилийн сүүлийн хагаст эдийн засгийг түшиж чадах үү, үгүй юу эргэлзээтэй байна. Японы эдийн засаг ч уналтын байдлаас гарсан гэсэн ч энэ хэвээрээ өснө гэж хэлж чадахааргүй байгаа бөгөөд ахин нөөцийн зохицуулалтын бодлого явуулахаас өөр аргагүй нөхцөлд хүрж магадгүй юм. Японы эдийн засаг 2009 оны турш бага өсөлттэйбайх ба бартаа ихтэй ширүүхэн замаархүлээж байгаа гэсэн таамаглал дэвшүүлэгдээд байгаа юм.
Эдийн засгийн сэргэлт мэдрэгдэж эхлэх нь 2010 оны сүүлхэсэг байх ба цэвэр ҮНБ-ий өсөлтийн хэмжээ 2009 онд 5.2 хувь, 2010 онд 0.5 хувьгэсэн тооцоо гарсан болно. Түүний гол нөхцөл болох вальютын үнийн харьцаа нь2009 оны байдлаар 1 ам доллар 96 иэн, 1 евро 120 иэн гэсэн харьцаатай байна.
Японы улс төрийн тухай товч мэдээлэл
|
Он, сар, өдөр |
Тойм |
Нэмэлт | |
|
2005 оны 9 сарын 11 |
Их хурлын сонгууль Үндэсний Ардчилсан нам (Жиминто), Комейтогийн намын нэгдмэл нам илт давуу байгуулсан байна. |
Эерэг нам болох ҮАН Комэйтотой нэгдсэнээр Төлөөлөгчдийн Их Хуралд 2/3-оосилүү суудал авж чаджээ. | |
|
Абэ Шинзогийн Засгийн газар |
2006 оны 9 сарын 20 |
ҮАН-н Абэ Шинзо 21 дэх Ерөнхий сайд, 90 дэх Засгийн газрын тэргүүнээр сонгогдлоо. |
90 дэх Улсын тэргүүн болсон түүнд тавигдсан гол асуудлууд нь “Санхүүгийн бодлогыг шинэчлэх”, “Гадаад худалдааны бодлого” байв. |
|
2006 оны 9 сарын 26 |
Абэгий засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхлэв. |
Ерөнхий сайд Абэ Хятад, Өмнөд Солонгос улсуудаар айлчлав. | |
|
2007 оны 1 сарын 26 |
Захиргааны тухай бодлогын тухай илтгэл тавив. |
“Хөгжлийн шинэ бодлого”, Захиргааны байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааны хяналт, шинэчлэлийн бодлогыг үргэлжлүүлэн явуулах, Боловсролын системийн шинэчлэл, Үндсэн хуулийн шинэчлэлийн тухай авч хэлэлцэхийг уриалсан байна. | |
|
2007 оны 4 сар |
Бүх орон нутгийн сонгууль |
Абэ тэргүүн 4 сарын сүүлээр АНУ-д албан ёсны айлчлал хийв. | |
|
2007 оны 7 сарын 29 |
Төлөөлөгчдийн их хуралын сонгууль болж, эерэг намынхан ялагдан, хагас суудлаа алдав. |
Ахин явагдсан сонгуулиар 121 суудлаас ҮАН 37-хон суудал авч ялагдан ахинявагдаагүй сонгуулийн дүүргийн суудалтайгаа нийлээд 83 суудал болж хагассуудлаа алдсан байна. Үүний нөлөөлсөн зүйлүүд нь тэтгэврийн тэмдэглэлийн алдагдал, сайдуудын олон нийтийн дургуйцэлийг хөдөлгөсөн үг, гишүүдийн албан ажлын зардалаа худал мэдүүлсэн хэрэг асуудлууд гарсан явдал юм. Сөрөг нам болох Ардилсан Демократ намынхан энэ удаагийн сонгуулиар 60 суудал авсан буюу их хурал дахь суудлаа 28 суудлаар нэмж чадлаа. Засгийн газрыг үргэлжлүүлэх явдал ньард түмний дэмжлэг буурсан, намын сөргөлцөөнөөс их хурал үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй болсон зэргээс болж төвөгтэй болж, улс төрийн зогсонги байдалд хүрэв. | |
|
2007 оны 8 сарын 27 |
Абэгийн шинэчдэгдсэн засгийн газар үйл ажиллагаагаа эхлэв. |
Засгийн газрыг шинэчилж, ард түмний итгэлийг эргүүлж авах зорилго тавив. Тэтгэвэрийн асуудал болон хот, орон нутгийн ялгааг багасгах тал дээр голчилж ажиллахаа амлав. Тухайн үеийн гол тулгамдсан асуудал нь 11 сарын 1-ний өдрөөр хугацаа нь дуусах “Терроризмийн эсрэг онцгой арга хэмжээний тухай хууль”-ийг сунгах тухай байсан ба их хурал дахь эерэг хүчин сул байгаагаас асуудал шийдвэрлэгдэхгүй зогсонги байдалд орж эхлэв. | |
|
2007 оны 9 сарын 12 |
Абэ Ерөнхий сайд гэнэтийн огцрох мэдэгдэл гаргав. |
“Терроризмийн эсрэг онцгой тусгай арга хэмжээний тухай хууль”-ийн зогсонги байдал болон биеийн байдал муудсан зэрэг шалтгаануудын дурьдан нэг жил чхүрэлгүй огцорсон байна. | |
|
Фүкүда Ясуогийн Засгийн газар |
2007 оны 9 сарын 23 |
ҮАН-н Фүкүда Ясуо 22 дох Ерөнхий сайд, 91 дэх Засгийн газрын тэргүүнээр томилогдов. |
25-ны өдрийн Ерөнхий сайд томилох сонгуулиар Фүкүда Ясуо нь Асао Тарогялж засгийн газрын тэргүүнээр сонгогдсон. |
|
2007 оны 9 сарын 26 |
Фүкүдагийн засгийн газар үйл ажиллагаагаа эхлэв. |
Хуучин засгийн газарт бага хэмжээний өөрчлөлт оруулсан. | |
|
2008 оны 2 сарын 9 |
G7(7 улсын Санхүү, эдийн засгийн яам болон төв банкны тэргүүнүүд)-ийн уулзалт болов. |
Токиод зохион байгуулагдав. | |
|
2008 оны 7 сарын 7-8 |
G8-ийн Хоккайдогын Тояако саммит |
||
|
2008 оны 9 сарын 1 |
Ерөнхий сайд Фүкүда огцрох мэдэгдэл хийв. |
||
|
Асао Тарогийн Засгийн газар |
2008 оны 9 сарын 24 |
ҮАН Асао Таро 23 дох Ерөнхий сайд, 92 дэх Засгийн газрын тэргүүнээр томилогдов. |
Асао Тарог засгийн газар үйл ажиллагаагаа эхлэв. |
|
2009 оны 1 сарын 28 |
Захиргааны тухай бодлогын тухай илтгэл тавив. |
Нийгмийн халамжийн системийг шинэчилэн сайжруулах зорилгооор “эдийнзасгийн зогсонги байдлаас гаргах, засгийн газрын тогтолцоог шинэчилэх”-эд ардтүмнээс дэмжлэг хүссэн ба 2011 он хүртэл шаардлагатай хуулийн орчинг бий болгож, эдийн засгийн бодит байдлыг тодорхойлсны үндсэн дээр, хэрэглээний татварыг нэмэхээ мэдэгдэв. Үүнээс гадна, Эрүүл мэнд,байгал орчныг анхаарсан шинэ хөгжлийн бодлогоор энэ 3 жилийн дотор 1 сая 600мянган хүний ажлын байрыг бий болгох зорилтын тавив. |
